Бидний тухай
Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл,хяналтын төв орон нутгийн өмчит үйлдвэрийн газар.

Эрхэм хүндэт иргэд ээ!
Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв нь нийслэл хотын иргэдийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай, ил тод нээлттэй байдлаар түгжрэлийг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн Газар, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж, илүү хялбар цахимжсан үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлж иргэдэд ойр байгууллага байхыг зорин ажиллаж байна.
Энэхүү цахим хуудаснаас та байгууллагын үйл ажиллагаа, мэдээ мэдээлэл, хууль эрх зүйн баримт бичигтэй танилцаж, санал хүсэлтээ бидэнд илгээх боломжтой. Хамтран ажилладаг та бүхэндээ баярлалаа.
Улаанбаатар хотод иргэний саадгүй зорчих нөхцөлийг нэмэгдүүлж, автотээврийн хэрэгслийн нэгдсэн бүртгэл, хяналтыг хэрэгжүүлж хотын төвлөрлийг сааруулж, нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулахад хувь нэмэр оруулахад оршино.
Бидний тавьсан зорилтууд
Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэлийг хурдан шуурхай, үнэн зөв, аюулгүй, сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан хийх
Стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах
Стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг байгаль орчинд хор хөнөөлгүй устгах, бүртгэлээс хасах
Иргэдэд нээлттэй, шуурхай, үнэн зөв мэдээллээр хангасан үйлчилгээг үзүүлэх
Тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын үйл ажиллагааг бүрэн цахимжуулах, иргэдэд шуурхай үйлчлэх
Байгууллагын бүтэц
- Хэлтсийн дарга
- Дотоод аудитор
- Эрх зүй, гэрээ, ХАБЭА хариуцсан хуулийн ажилтан
- Хяналт-шинжилгээ, үнэлгээ, Төвийн даргын зөвлөл хариуцсан ажилтан
- Хүний нөөц, сургалт хариуцсан ажилтан
- Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлт, төлөвлөлт хариуцсан ажилтан
- Худалдан авах ажиллагаа, тайлан мэдээ, хэлтсийн дотоод ажил хариуцсан ажилтан
- Хамтын ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан ажилтан
- Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтан
- Шуурхай ажлын биелэлт, өргөдөл гомдол хариуцсан ажилтан
- Хэлтсийн дарга
- Ерөнхий нягтлан бодогч
- Тооцооны нягтлан бодогч
- Эдийн засагч
- Няров
- Жолооч2
- Үйл ажиллагааны менежер
- Хэлтсийн дарга
- Хэлтсийн ахлах мэргэжилтэн4
- Бүртгэгч40
- Хэлтсийн дарга
- Архив, лавлагааны ахлах мэргэжилтэн
- Архив лавлагааны ажилтан9
- Хэлтсийн дарга
- Мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан
- Техник, сүлжээний ажилтан2
- Программ хангамжийн ажилтан2
- Мэдээллийн аюулгүй байдал, бүртгэлийн хяналтын ажилтан
Үнэт зүйлс
Ил тод байдал
Үйлчилгээний журам, төлбөр хураамжийг нээлттэй, ойлгомжтой болгоно.
Шуурхай мэдээлэл
Иргэдэд хэрэгтэй мэдээллийг цаг алдалгүй, ойлгомжтой хүргэнэ.
Иргэн төвтэй
Хэрэглэгчийн санал хүсэлтэд суурилсан, хүртээмжтэй үйлчилгээ.
Байгууллагын түүхэн замнал
Байгууллага үүсэн байгуулагдаж, тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагаа эхэлсэн.
Бүртгэлийн цахим мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлж, үйлчилгээний цэгүүдийг байгуулсан.
Үйл ажиллагааны мэдээллийг нэгтгэсэн албан ёсны вэб сайт нэвтрүүлсэн.