Видео мэдээ
Байгууллагын үйл ажиллагаа, иргэдэд өгөх зөвлөгөө, мэдээллийн видеонууд.
UBox аплейкшны нэмэлт үйлчилгээ
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын трассын дагуух ЦДАШ шилжүүлэн холбох ажлыг эрчимжүүлж, хугацаанд нь ашиглалтад оруулахаар ажиллаж байна.✍️ШУУРХАЙ ХУРАЛДААН: САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ҮР АШИГТАЙ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО.🛣АВТОЗАМЫН САЛБАРТ: Улсын болон олон улсын чанартай, стратегийн ач холбогдол бүхий авто замын чанарыг сайжруулах, төлөвлөгөөт бүтээн байгуулалтын ажлыг эрэмбэлэн хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо. Мөн ирэх онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөө, тэр дундаа шинээр барих авто замын талаарх мэдээллийг цаг тухайд нь салбарын сайдад танилцуулж, төлөвлөлтийг бодит хэрэгцээ, ач холбогдолтой уялдуулахыг Авто замын газарт чиглэл болгов.
Мөн авто зам ашигласны төлбөртэй холбоотойгоор төвлөрч буй орлого, төлбөр хураамжийн хэрэгжилтийг ил тод мэдээлж, уг орлогыг авто замын эвдрэл, их засвар зэрэг зайлшгүй шаардлагатай ажилд үр ашигтай зарцуулах төлөвлөлтийг хийхийг холбогдох нэгжүүдэд үүрэг болголоо.
“АЗЗА” нэгтгэлийн удирдлагад улсын болон олон улсын чанартай авто замын өвөлжилтийн бэлэн байдлыг бүрэн хангаж ажиллахыг үүрэг болгов.
🚌АВТОТЭЭВРИЙН САЛБАРТ: Улс хоорондын ачаа тээврийн “С” зөвшөөрлийн бичгийн тоог нэмэгдүүлэх асуудалд анхаарч ажиллахыг Автотээврийн үндэсний төвийн удирдлагад үүрэг болголоо. Тээвэрлэгч аж ахуйн нэгж, нүүрс тээврийн жолооч нараас “С” зөвшөөрлийн тоог нэмэгдүүлэх талаар санал хүсэлт олноор ирж байгаатай холбогдуулан хоёр улсын түвшинд тогтмол санал солилцож, квотыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатайг онцлов. Цаашид тээвэрлэлтийн өсөлт, бодит хэрэгцээтэй уялдуулан зөвшөөрлийн бичгийг аж ахуйн нэгжүүдэд уян хатан зохицуулалтаар олгох нь зүйтэйг тэмдэглэлээ.
UBOX APP танилцуулга🌟Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын төв нь 22 салбар нэгжүүдээр автотээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээг иргэн болон хуулийн этгээдэд үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, ил тод хүргэх чиглэлээр мөн түүнчлэн түгжрэлийг бууруулах 20 минутын хот зорилтын хүрээнд UBox гар утасны апп-ыг бид шинээр боловсруулан үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.