Мэдээ
ЖОЛООЧ, ЗОРЧИГЧ ТА БҮХЭН СУУДЛЫН ХАМГААЛАХ БҮСЭЭ ЗААВАЛ ХЭРЭГЛЭЭРЭЙ

Суудлын хамгаалах бүс хэрэглэх нь зам тээврийн ослын үед учирч болзошгүй гэмтэл бэртлээс хамгаалах, эрсдэлийг бууруулахад нэн чухал үүрэгтэй.
Хамгаалах бүсийг зөв хэрэглэснээр:
- Урд суудалд зорчиж яваа хүнийг 40–50 хувь;
- Хойд суудалд зорчиж буй хүнийг 70–75 хувиар гэмтэл бэртлээс бүрэн хамгаалдаг.
Хамгаалах бүс зөвхөн жолоочид бус, тээврийн хэрэгслээр зорчиж буй хүн бүрт хамаатай.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд хамгаалах бүсээр тоноглогдсон автомашинаар зорчихдоо хамгаалах бүс хэрэглэхийг шаарддаг.
Тиймээс жолооч та өөрөө бүсээ бүслээд зогсохгүй, тээврийн хэрэгслээр зорчиж буй хүн бүрийг хамгаалах бүсээ зөв хэрэглэсэн эсэхэд анхаарч хөдөлгөөнд оролцоорой
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА
Хуваалцах:


