+976 72221117
EN | MN
Мэдээ

МОНГОЛ-ОРОСЫН БҮС НУТГИЙН II ЧУУЛГА УУЛЗАЛТ 09 САРЫН 15-НД ҮРГЭЛЖИЛНЭ

МОНГОЛ-ОРОСЫН БҮС НУТГИЙН II ЧУУЛГА УУЛЗАЛТ 09 САРЫН 15-НД ҮРГЭЛЖИЛНЭ

Монгол Улс, Оросын Холбооны Улсын бүс нутаг хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Монгол-Оросын бүс нутгийн II чуулга уулзалт” өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлж, маргааш буюу есдүгээр сарын 15-нд үргэлжилнэ.

Энэхүү чуулга уулзалтад хоёр улсын бүс нутаг, хотуудын удирдлага, төрийн болон орон нутгийн байгууллага, бизнес эрхлэгчид, худалдаа, аж үйлдвэрийн танхим, бизнесийн холбоо, эрдэмтэн судлаачдын 400 гаруй төлөөлөгч оролцож байна.

Форумын салбар хуралдаанаар худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр логистик, хил орчмын хамтын ажиллагаа, аялал жуулчлал, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудыг өргөн хүрээтэй хэлэлцэж байна.

Хуваалцах: