Мэдээ
Атираат ган хоолойн техникийн шаардлага, зураг төслийн болон угсралтын 5 стандартыг танилцуулах хэлэлцүүлэг

Зам, тээврийн яам болон Зам тээврийн хөгжлийн төвөөс зохион байгуулж буй “Атираат ган хоолойн техникийн шаардлага, зураг төслийн болон угсралтын 5 стандартыг танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр /2026.09.15/ боллоо.
Тодруулбал, “Интегрити инженеринг” ХХК нь Зам, тээврийн хөгжлийн төвтэй байгуулсан гэрээний хүрээнд “Авто замын атираат ган хоолойг төсөллөх, барих стандарт”-ыг орчуулан боловсруулж байгаа бөгөөд таван стандартыг танилцуулж, мэргэжлийн байгууллага, инженерүүдийн санал дүгнэлтийг авсан юм. Хэлэлцүүлэгт Зам, тээврийн яамны мэргэжилтнүүд, зам гүүрийн зураг төсөл, барилга угсралт, техник технологийн хяналтын зөвлөх компаниудын төлөөлөл, инженерүүд оролцлоо.
Хуваалцах:


