Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо
Европын сэргээн босголт хөгжлийн банкны зүгээс тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, ногоон санхүүжилтийн механизм, хотын дэд бүтцийн төслүүдийн талаарх туршлагаа хуваалцлаа. Талууд хамтын ажиллагаагаа дараагийн шатанд гаргах, цаашдын бодит боломж, шинэ санаачилгуудыг дэвшүүлж, Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг дэмжихээ илэрхийлэв.
Түүнчлэн Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 4 га талбайд 712 айлын нүүрсхүчлийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон сууцны барилга барих төслийн талаар хэлэлцлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


